Женнигийн “Solo” дуу 800 сая хандалт авчээ

               
2022-03-17 0

BLACKPINK хамтлагийн дуучин Женнигийн “Solo” MV уран бүтээл “YouTube” сувагт 800 сая хандалт авчээ.

Түүнчлэн гуравдугаар сарын 17-нд “YG Entertainment” энтертайнментийн харьяа “BLACKPINK” хамтлагийн гишүүн Женнигийн “Solo” дууны клип “YouTube” сувагт 800 сая хандалттай болсныг мэдээлсэн байна. “Solo” нь 2018 оны арваннэгдүгээр сард анх гарсан бөгөөд гуравхан жилийн дотор маш өндөр хандалт аваад байгаа юм.

Өмнө нь Жэннигийн “Solo” дууны клип гарснаас хойш ердөө 23 хоногийн дараа 100 сая, 90 хоногт 200 сая, 20 сард 500 сая, 26 сарын дотор 600 сая, 32 сарын дотор 700 сая хандалттай байсан бол одоо, 40 сарын дараа 800 сая хүн үзсэн байна.

Холбоотой мэдээ