
Япон улс өөрийн газар нутаг гэж тооцдог Сенкаку арлуудын бүс рүү БНХАУ-ын эргүүлийн дөрвөн хөлөг онгоц нэвтэрлээ гэж “Kyodo” агентлаг мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр, Японы далайн аюулгүй байдлын газар Хятадын хөлөг онгоцуудад анхааруулга өгч, энэ бүсээс гарахыг шаардсан байна. Үүний зэрэгцээ Хятадын хөлөг онгоцууд сүүлийн 20 хоногийн турш Сенкаку арлуудын ойролцоо байжээ.
2012 онд Токио хувийн эзэмшигчдээс нь арлуудыг худалдан авснаа мэдэгдсэний дараа Сенкаку арлыг тойрсон газар нутгийн маргаан хурцдаж, Хятадад Японыг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөсөн юм. Үүнээс хойш Хятадын хөлөг онгоцууд маргаантай арлуудын ойролцоо байнга үзэгдэж, сүр хүчээ харуулах зорилгоор эргийн бүс рүү үе үе нэвтрэх болсон байна.


0 cэтгэгдэлтэй