Ж.Мөнхбат: Казиногийн хуулийг батлах хэрэгтэй

               
2022-03-17 1
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийг шуурхай, өндөр зохион байгуулалттай хийх хэрэгтэй. Бүсүүдийн төвийг байгуулах хэрэгтэй.

Монгол Улсыг босгож ирэх эдийн засгийн гурван том салбах бол уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал. Монгол Улсад ирж байгаа 400 гаруй мянган жуулчдын тав гурван төгрөгийг улс орныхоо эдийн засагт авч үлдээдэг бодлогыг бий болгох хэрэгтэй. Үүний нэг бол казиногийн хууль. Үүнийг хадны мангаа мэтээр ярьдаг. Дэлхийн олон хөгжилтэй орнууд казинотой. Үүнээс орж ирж байгаа ашгаа зөв зүйтэй зүйлд ашигладаг. Тиймээс үүнийг бид ашиглах хэрэгтэй. Орж ирсэн жуулчин өнөөдөр жанжин малгай өмсөж зургаа авахуулж, нэг морин хуурын сувинер авч байгаа. Нэг ноолуур авч байгаа. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах хэрэгтэй” гэв.

Холбоотой мэдээ