Х.Баттулга: Хоёр хөрш томоохон асуудалтай байгаа мөчид бид дотроо эвтэй байх ёстой

               
2022-03-17 0

Ардчилсан намын даргын сунгаа өнөөдөр Дорнод аймагт үргэлжилж байна.

Намын даргад нэр дэвшигчид аймгийн Соёлын ордонд намын гишүүд, дэмжигчидтэй уулзаж, ярилцсан байна.

Энэ үеэр нэр дэвшигч Х.Баттулга нийгэм цаг үеийн асуудлаар анхаарал татах мэдээлэл өгсөн юм.

Түүний хэлснээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

Тэрбээр:

  • Санжаасүрэнгийн Зориг агсан эн тэргүүнд улс орон, тусгаар тогтголны эрх ашгийг тавих ёстой гэж үздэг байсан. МоАХ энэ үзэл санаанд үнэнч хэвээр байгаа тул өнөөдрийн нам, хувийн эрх ашиг нэгт тавигдаж байгаа байдлыг өөрчлөхөөр миний бие Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөж байна.

  • Иргэдийн 44 хувийн санал авсан МАН УИХ-д хэт олонх болсон. Цаана нь 56 хувийн санал гээгдсэн. Эвлэлдэн нэгдэж чадаагүйгээс Ардчилсан нам олонх болж чадаагүй.

  • Орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам 50-с дээш хувьтай ялалт байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, орон нутагт Ардчилсан намын суурь хэвээр байгаа.

  • Өнөөгийн Ардчилсан намд үүссэн асуудал бол 2, 3-хан хүний л асуудал.

  • Улс орон, улс төр бол гурван үеийн хэлхээс. Ирж яваа цаг, дунд үе, ахмад үе.

  • Бид өнөөгийн нөхцөл байдлаа сайтар дүгнэх ёстой. Урд хөршид Ковид гарсны нөлөөгөөр бид хил гааль, гадаад худалдааны асуудалтай нүүр тулсан. Өнөөдөр хойд хөршид томоохон асуудал үүслээ. Энэ хоёр том гүрний дунд байдаг ардчилсан нийгмийг сонгоод 30 жил болж байгаа бид нөхцөл байдлаа сайтар дүгнэх ёстой. Нэн тэргүүнд бид хагаралдаж болохгүй. Бидний түүх бидэнд сургамж болох ёстой” гэлээ.

Холбоотой мэдээ