Т.Доржханд: Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах мөнгө хаана байгаа юм бэ

               
2022-03-17 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хуулийг агуулгын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ ажил хэрэг болгоход бэлэн бус байна гэж дүгнэж байна. Том том төслүүдийн талаар ярьж байна. Мөнгө нь хаана байгаа юм бэ. Төсөвт мөнгө байхгүй, гадны хөрөнгө оруулалт байхгүй. Ингээд ирэхээр концесс гэж ярьж байна лээ. Энэ бол эрсдэлтэй. Засгийн газар баталгаа гаргаж байж концесс орж ирнэ.

Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 60 хувь байгаа. Хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнууд дунд Монгол улс өрөөрөө тэргүүлж байна. Нэг хүнд ногдох өрөөрөө дэлхийд тэргүүлж байна. Санхүүжилтын механизм нь яг яаж явах юм бэ. Яг ямар эх үүсвэрээр ямар дэд бүтцийг шийдэх вэ” гэж асуулаа.

Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Наранцогт “Чөлөөт бүс байгуулах тогтоол дөнгөж орж ирж байна. Дэд бүтцийн ерөнхий төлөвлөгөө хийгдэж байгаа. Төсөв санхүү нь ерөнхий төлөвлөгөө хийгдэхээр гараад ирнэ. Дэд бүтцийг хариуцсан захиргаа байгуулагдсан. Төсөвт 35 тэрбум төгрөг тусгагдсан. Дийлэнх нь ТЭЗҮ-д зарцуулагдана” гэв.

Холбоотой мэдээ