
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленьский Оросын дөрөв дэх генерал тулааны үеэр амь үрэгдсэн хэмээв. Тэрбээр нэрийг нь хэлээгүй боловч Украины Дотоод хэргийн яамнаас Оросын генерал Олег Митаевын цогцсыг Телеграмд оруулжээ. Мөн Украины хэвлэлүүдийн мэдээлснээр Олег Митаев нь Мариуполь хотын ойролцоо Азовын батальоны тулаанд амь үрэгдсэн байна.
Оросын довтолгоог нийт 20 генерал удирдаж байгаа бөгөөд үүнээс дөрөв нь тулаан эхэлснээс хойш амиа алджээ. Украин Оросын дээд түвшний удирдагчдыг онилон тулалдаж байж болзошгүй хэмээн судлаачид үзэж байна. Тухайлбал Жоржтауны их сургуулийн Рита Конаев “Олон генерал амь үрэгдсэн нь тохиолдол биш” гэжээ.
Энэ явдлаас өмнө Оросын хошууч генерал Виталий Герасимов амь үрэгдсэн бөгөөд Оросын офицерүүд түүний үхлийн тухай утсаар ярьж байсан бичлэгийг Украины тал дэлгэсэн юм.

0 cэтгэгдэлтэй