
Завхан аймгийн Онцгой байдлын газраас болзошгүй гамшгаас хамгаалах зорилгоор алба мэргэжлийн ангиудтай хамтран тактикийн сургуулийг зохион байгууллаа гэж мэдээлэв.
Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах Улиастай ирээдүй хоршооны худалдаа, үйлчилгээний зориулалттай гурван давхар барилгын байранд газар хөдлөлтийн улмаас нуранги үүсэн гал түймэр гарч нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн тухай цагийн байдал зарлаж ажиллалаа. Цагийн байдлыг алба мэргэжлийн ангиуд хамтран хэрэгжүүлж тактикийн сургуульд нийт 80 гаруй хүн оролцсон байна.
Улиастай ирээдүй хоршооны энэхүү барилга нь 1985 онд ашиглалтад орсон бетонон суурьтай, хүрэм блокон ханатай, давхар дундын тааз хучилтын хавтан модон материалаар хийгдсэн насжилт өндөр барилга юм. Барилгад 70 гаруй түрээслэгч худалдаа үйлчилгээг явуулдаг. Гал түймрийн өндөр эрсдэл бүхий объект юм. Тиймээс тус объектод ажиллаж буй иргэд болон гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангиудын бэлтгэл бэлэн байдлыг хангуулах. Болзошгүй эрсдэлийн үед хэрхэн, ямар тактикаар ажиллах талаарх мэдлэг, чадвар олгосон тактикийн сургуулилт боллоо гэв. Ташрамд аймгийн Онцгой байдлын газраас төлөвлөгөөний дагуу гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийх ажлыг сумуудад зохион байгуулж байна. Энэ сард гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар заалтын 7.1, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”. Аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд Цэцэн-Уул суманд гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж сумын гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлжээ.

0 cэтгэгдэлтэй