Ботаникийн хүрээлэнд шинээр 800 мод тарьжээ

               
2022-03-17 0
Зургийн эх сурвалж: MPA

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээ-сургалт хариуцсан ажлын хэсгээс сарааны төрлийн ургамал, нарийн навчит цахилдаг тарималжуулж буй үр дүнгээс өнөөдөр танилцуулав. Ажлын хэсэг өнөөдөр семинар зохион байгуулж Ургамлын генефондын магистр Л.Отгонсүрэн, А.Баасанпүрэв нарын ажлыг ийнхүү танилцуулав.

Тус цэцэрлэгт хүрээлэн нь Монгол орны байгалийн ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалдог цор ганц байгууллага юм. Тус цэцэрлэгт 370 зүйлийн 10500 мод сөөг, өвслөг ургамал ургуулж байгаагаас 95 зүйл нь ховор ургамал байдаг. Тус цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар ургамлын янз байдлыг хадгалсан, танин мэдэхүйн цэцэрлэг хүрээлэн болгохоор ажиллаж байна.

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн намар 800 мод суулгасан юм. Тус цэцэрлэгт хүрээлэнгийнхэн жил бүр мод тарих хөдөлгөөнийг идэвхтэй зохион байгуулж, 2019 онд 200 мод, 2020 онд 300 мод тарьжээ. 

Холбоотой мэдээ