
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Алсын зайны үзлэг буюу телемедициний баг энэ сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган сумаас холбогдсон хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид болон эмч нарт зөвлөгөө өгч, зайнаас үзлэг оношилгоо хийлээ.
Аймгийн төвөөс 300 гаруй км алслагдсан Булган суманд байнгын асаргаа шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй 32 хүүхэд байдаг аж. Энэ удаад 6 хүүхдийг алсын зайн оношилгоонд хамруулж, эцэг эх, асран хамгаалагч, эмч нарт нь тухайн хүүхдэд тохирох эмчилгээ, зөвлөгөө өгсөн байна.
Алслагдсан аймаг, сумдаас Улаанбаатар хотод очиж үзүүлэх боломжгүй бол эцэг эхчүүд болон эмч нар орон нутагтаа зохион байгуулалт хийж, холбогдох бэлтгэл ажлаа хангасны үндсэнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-тэй холбогдож, телемедициний үйлчилгээнд хамрагдах, зөвлөгөө авах бүрэн боломжтой аж.

0 cэтгэгдэлтэй