Д.Сумъяабазар: Түгжрэл хотыг удирдаж байгаа хэдхэн хүний асуудал огтоос биш

               
2022-03-17 2
Зургийн эх сурвалж: MPA

Монголын өдөр тутмын сонинуудын холбооноос “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Иргэн бүр хотоо хайрламаар байна. Тамхины ишээ шиддэггүй. Залуучууд цэнгээний газраас гарч ирээд үүдэнд нь “пицца тавьдаггүй” болж, хотдоо элэгтэй, соёлтой хандаж өөрийн гэр орон шигээ хайрлах хэрэгтэй байна. Бид дүрэм, журам гаргаж хуульчилж болно. Захиргааны аргаар шийдэж, шийдвэр гаргаж болно. Гэхдээ энэ хэр хол явах вэ. Түүний оронд хүн бүр ухамсарлаж хотоо хот шиг болгоё. Бид ч гэсэн эрвийх дэрвийхээрээ, чадлаараа зүтгэж байна.

Улаанбаатар хотын хөгжилд иргэн болгоны ухамсартай оролцоо маш чухал. Түгжрэл хотыг удирдаж байгаа хэдхэн хүний асуудал огтоос биш. Өмнөх хотын дарга нарын үед ч хотод олон асуудал байсан. Гэхдээ яг ийм цогц шийдлийг нэг нь ч гаргаж ирж байгаагүй. Томоохон бүтээн байгуулалтыг олон улсын түншлэлийн хүрээнд хийх мега төслүүдийг гаргаж байгаагүй. Бид одоо бол хууль дээр, ирээдүйд олох орлогоо үндэслэж санхүүгийн эх үүсвэр босгох ажлыг шаргуу хөөцөлдөж байна. Гаднынхан маш их итгэж байгаа, олон санхүүгийн байгууллагатай уулзсан. Бүгд Улаанбаатар хотыг дэмжихийн төлөө байна.

Бид Үндсэн хуулийн өөрчлөлт, Нэгжийн тухай хууль, Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг англи, монголоор хэвлээд гаднын улсуудад тарааж өгсөн. Би Элчин сайдуудтай долоо хоног тутам уулзаж байгаа. Биднийг хараад Засгийн газрын баталгаагүйгээр эхний санхүүжилтийг өгөхөд бэлэн гэдгийг хэлж байна. Үүнийг Ерөнхий сайдад танилцуулна” гэв.

  • Улаанбаатар хотын түгжрэл хот төлөвлөлт хоцрогдсонтой холбоотой. Сүүлийн үед баригдаж ашиглалтад орж байгаа хорооллуудад цэцэрлэг, сургууль, эмнэлэг баригдахгүй байгаатай холбогдож залуучууд хүүхдээ хаана цэцэрлэг, сургууль байна тэнд өөрийн машинаар өглөө, оройд зөөж байна. Бас дээр нь Их, дээд сургуулиуд бүгд Улаанбаатар хотод төвлөрсөн байна. нийт оюутнуудын 90% нт Улаан баатар хотод сурч байна. Бүгд танхимын сургалт. Энэ гажуудлыг засах хэрэгтэй. тэр цагт л түгжрэл багасна. Бас дээр нь шаардлагагүй хувийн машины хөдөлгөөнийг хааж, аль болох нийтийн тээврийг өргөтгөх хэрэгтэй.     

Холбоотой мэдээ