Элчин сайд Л.Болд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

               
2022-03-17 0

Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болд Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишелд 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив. 

Элчин сайд Л.Болд Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишелд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав. Европын Холбоо нь Монгол Улсын гадаад бодлогын чухал “гуравдагч хөрш” гэдгийг тэмдэглэж, Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн хүрээнд хоёр талын харилцааг цаашид бэхжүүлж, хамтын ажиллагааг шинэ салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв.

Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишел Элчин сайд Л.Болдод Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, Монгол Улс, Европын Холбооны харилцааг цаашид бэхжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.

Эх сурвалж: ГХЯ 

Холбоотой мэдээ