“Реал Мадрид” Украины дүрвэгсдэд нэг сая евро хандивлана

               
2022-03-17 0

Хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубийн буяны сангаас “Бүгд Украинтай хамтдаа” аяны хүрээнд Украины дүрвэгсдэд нэг сая евро хандивлахаар болсон тухай тус клубийн албан ёсны вэб хуудсанд нийтэлжээ.

Хандивын нэг сая еврог Испанийн Улаан Загалмайн Нийгэмлэг /УЗН/-т хандивлах ба эмнэлгийн анхан шатны тусламжаас гадна дүрвэгсдийн сэтгэлзүйн туслалцаанд хандивийг зориулах юм. Мөн хандивын тодорхой хэсгийг Украин дахь “Реал Мадрид” клубийн спортын сургуулиудад шилжүүлсэн байна.

Холбоотой мэдээ