Улаанбаатар хотод Францын соёлын өдөр болно

               
2022-03-17 0

Монгол-Францын төвөөс Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран Франц хэлтэй орнуудын “Нээлттэй хаалганы өдөр” буюу Францын соёлын өдрийг энэ сарын 27-нд зохион байгуулна.

Өдөрлөгт франц хэлтэй орнууд өөрийн улсын соёл уламжлал, хэв маяг, үндэсний хоол, хүнсний дээж амталгаа, бараа бүтээгдэхүүний худалдааг зохион байгуулахаас гадна урлагийн тоглолт үзүүлэх юм. Тухайлбал, “Монгол дахь франц үгс” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, Франц хэлтэй орнуудын кино наадам, явган аялал, “Алтан өд” франц хэлний олон улсын олимпиад болно.

Түүнчлэн  УДБЭТ-т алдарт “Кармен” дуурь тоглох бөгөөд уг дуурийг Улаанбаатар хотын томоохон дэлгэцүүдээр шууд дамжуулан үзүүлнэ. Мөн “Тэнгис” кино театрт франц хэлтэн орнуудын кино наадам болно. 

Холбоотой мэдээ