“Даргатайгаа дал мөрөө алгадаад шударга өрсөлдчих, Батсуурь аа”

               
2022-03-17 1

Ардчилсан намын даргын сунгаа эхлээд 2 дахь өдөр өнгөрлөө. Нэр дэвшин өрсөлдөж буй Халтмаагийн Баттулга, Жамбын Батсуурь нар өчигдөр Хэнтий аймагт ажиллаж, намынхаа гишүүд, дэмжигчидтэй уулзсан билээ.

Өнөөдөр харин Сүхбаатар аймагт уулзалт зохион байгуулсан байна. Энэ аймаг Ж.Батсуурийн хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдсон тойрог бөгөөд урьд нь Засаг даргаар ч ажиллаж байсан удаатай. Гэтэл тус аймгийн АН-ын дарга М.Идэрбат “Х.Баттулга танд сүхбаатарчууд элэгтэй байдаг” гэж хэлжээ.

Улсын их хурал, орон нутгийн сонгууль биш болохоор энэ сунгаанд өрсөлдөгчдийн хэн нь намын гишүүд дэмжигчдэдээ илүү итгэл үнэмшил төрүүлэх вэ гэдэг нь чухал юм. Энэ нь нэр дэвшигчдийн хандлагаас ихээхэн хамаарна. Үүнийг ч зарим гишүүд нь анзаарч эхэлснийг дээрх хэлсэн үг нотолно.

Ж.Батсуурийн хувьд УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан хүн юм.

No description available.

Харин түүнтэй хамт Ерөнхийлөгч Х.Баттулгад зөвлөж явсан Чулуунбаатарын Чулуунцэцэг гэдэг эмэгтэй “Даргатайгаа дал мөрөө алгадаж байгаад сайхан зөв шударга өрсөлдчих өө” гэж Ж.Батсуурьд хандан нөхөрсгөөр зөвлөжээ.

Намын эрх ашиг, ардчилсан ялалтад хүрэхийн тулд Ж.Батсуурь “намын бүх бүтцийн байгууллагыг хамтын удирдлагын системд оруулж, бүгдээрээ хэлэлцэн бүлээн усаар угаасан шийдвэрүүдийг гаргана” гэж хэлж байсан. Гэтэл нам доторх өрсөлдөөнд ийнхүү шударга бус хандаж эхэлсэн нь түүний хэлсэн үгэнд эргэлзэхэд хүргэж байна.

Холбоотой мэдээ