Товчхон
               

NBA: Дахин нэг тоглогч 50-иас дээш оноо авч хувийн дээд амжилтаа эвдлээ

               
2022-03-18 0

NBA-ийн дорнод бүсийн сүүл мушгиж буй хоёр баг болох Орландо Мэйжик, Детройт Пистонс багууд өнөөдөр учраа тааран тоглож, 134:120 харьцаагаар Детройт яллаа. Тус хоёр баг нь хоёул плэй-оффд орох магадлалгүй болоод байгаа юм.

Пистонс багийн өнгөрсөн жилийн рүүкий Шадик Бэй 51 оноо авч хувийн дээд амжилтаа тогтоов. Мөн багаас Марвин Багли 20, Азиа Стюарт 16 оноог тус тус аван хожилд хувь нэмрээ оруулжээ.

Харин Орландогоос Франз Вагнер 26 оноогоор багаа оноо авалтаар тэргүүлсэн бол түүний ах Мо Вагнер 16 оноо авчээ.

Холбоотой мэдээ