
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинжилгээ өгсөн 77 хүнээс халдвар илэрчээ. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд 57 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 20 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй байна.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 167
- Хүндэвтэр – 395
- Хүнд – 76
- Маш хүнд – 16 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 2274 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 654 иргэн байна.


0 cэтгэгдэлтэй