
Зургийн эх сурвалж: MPA
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол олгох арга хэмжээ болж байна. Энэ үеэр Үндэсний батлах хамгаалахын их сургуулийн Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Болорт бригадын генерал цол хүртээсэн.
Үүнтэй холбогдуулан Монголын анхны эмэгтэй генерал Г.Болор баярын сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Шинэ зууны эхний жилд миний бие энэхүү хүндтэй цолыг хүртэж байгаадаа туйлын баяртай байна. Монголынхоо ард түмэндээ, нийт эмэгтэйчүүддээ нэгэн түүхийн шинэ хуудсыг нээж байгаа учраас хувийнхаа болон гэр бүлийнхээ зүгээс талархаж буйгаа илэрхийлье.
Миний бие цэргийн сургуулийн анхны сонсогсооч авахуулаад 28 дахь жилдээ Зэвсэгт хүчинд тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд Зэвсэгт хүчний мэргэжлийн сургалт бэлтгэлийн чиглэлээр дагнан ажилласан. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад үүрэг гүйцэтгэсэн туршлагатай” гэв.

0 cэтгэгдэлтэй