Ж.Байден, Ши Жиньпин нар утсаар ярина

               
2022-03-18 0

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Вашингтоны цагаар баасан гаргийн өглөө утсаар ярина. 

Цагаан ордны хэвлэлийн албанаас нийтэлсэн хуваарьт тэмдэглэснээр, хоёр удирдагчдийн яриа хэвлэлийнхэнд хаалттай хэлбэрээр явагдана. Хятадын даргатай утсаар ярьснаас хоёр цагийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч үндэсний аюлгүй байдлын багийнхантай ээлжит мэдээлэл хийнэ.

Ши Жиньпин, Ж.Байден нар баасан гарагт утсаар ярихаар төлөвлөж байгаа тухай мэдээллийг Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин өмнө нь баталсан юм. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, хоёр удирдагч “Хятад, Америкийн харилцаа, харилцан сонирхсон асуудлаар санал бодлоо солилцоно”.

Үүнээс өмнө Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки бичгээр мэдэгдэл хийхдээ, Ж.Байден Ши Жиньпинтэй Украины нөхцөл байдлын талаар ярилцах бодолтой байгаа гэсэн байна.

Холбоотой мэдээ