“Эрдэнэт” цэргийн хүрээний тэмцээний тэргүүн байранд Зэвсэгт хүчний 110 дугаар анги тэргүүлжээ

               
2022-03-18 0

Өнөөдөр орчин цагийн “Зэвсэгт хүчин” үүссэний 101 жилийн ой, Монгол цэрэг НҮБ-ын “Энхийг дэмжих ажиллагаа”-нд оролцож эхэлсний 20 жилийн ой, “Монгол цэргийн баяр”-ын өдөр тохиож байна. Энэ баярыг тохиолдуулан  Эрдэнэт цэргийн хүрээний аварга шалгаруулах “Цогцолбор” тэмцээн 3 дугаар сарын 14 өөс дөрвөн хоногийн хугацаатай үргэлжилж өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээнд 2 аймгийн 16 багийн 200 гаруй тамирчин оролцон сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, олс таталт, модон морин дээр харайх зэрэг нийт 5 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулжээ.

Тэмцээний нийлбэр дүнгээр хурандаа Ц.Амарсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 110-р анги тэргүүлсэн бол удаах байранд Г.Ганбаатар даргатай Орхон аймгийн Онцгой байдлын газар, Д.Жигжидсүрэн захирагчтай  Зэвсэгт хүчний 186-р ангийн баг тамирчид оржээ. 

Холбоотой мэдээ