
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-26-нд Нью-Йорк хотноо холимог хэлбэрээр болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 66 дугаар чуулганд оролцож байна.
Энэ хүрээнд чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт ХНХ-ын сайд А.Ариунзаяа цахимаар оролцож, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг танилцуулав.
ЭАБК-ын 66 дугаар чуулганы хувьд охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэгш оролцоо, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгаль орчны тулгамдаж буй асуудалтай уялдуулан хэлэлцэж байгаа нь онцлогийг ХНХЯ мэдээллээ.
Монгол Улс Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын гишүүнээр 2022-2024 онд ажиллаж байгаа юм.

0 cэтгэгдэлтэй