Дэлхийн хамгийн үнэтэй сүрчиг болох “Clive Christian”

               
2022-03-18 0

Бидний өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэдэг зүйлсийн нэг бол яах аргагүй үнэртэй ус билээ. Үнэртэй усны чанар, дахин давтагдашгүй сайхан үнэр нь брэнд бүтээгдэхүүн мөн эсэхийг илтгэх бөгөөд өнөөдөр үнэртэй усыг хэрэглэж, хэвших нь томоохон соёлуудын нэг гэж үздэг болсон нь нууц биш. Зах зээл дээр энгийн, тансаг зэрэглэлийн маш олон сүрчигнүүд бий ч хамгийн үнэтэй гэх тодотголтой нь Clive Christian брэндийн сүрчигнүүд юм.

Анх хатан хаан Викториягийн эрин үед буюу 1872 онд The Crown Perfumery гэх нэр доор үүсгэн байгуулагдсан энэ брэнд нь зуу гаруй жилийн түүхтэй бөгөөд тус брендийг 1999 онд сүрчиг бүтээгч Клив Кристиан худалдан авч нэрийг нь сольсноор өнөөдрийн агуу брэнд бий болсон байдаг.

Clive Christian брэндийн сүрчигнүүд яагаад дэлхийн хамгийн үнэтэй нь вэ? (фото 3)
Clive Christian брэндийн төлөөлөгч Виктория Кристиан

Энэхүү сүрчиг яагаад ийм өндрөөр үнэлэгддэг болохыг брэндийн төлөөлөгч Виктория Кристиан тайлбарласан байна.

Виктория бол зохион бүтээгч Клив Кристианий том охин бөгөөд багаасаа л үнэртний ертөнцөд дурлан аавынхаа дэргэд энэхүү брэндийг бүтээлцэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн хүн билээ. Тэрбээр сүрчгийг “кутюр хувцас болон үнэт эдлэлээ тайлсны дараа ч тантай хамт үлдэх үл үзэгдэх тансаг аксесуар” хэмээн тодорхойлдог юм.

“Clive Christian-ийн найрлагад бид хамгийн ховор бөгөөд үнэ цэнэтэй орцуудыг, хамгийн цэвэр байдлаар нь оруулдаг бөгөөд ингэхдээ сүрчиг тус бүрийг мэргэжлийн өндөр ур чадвараар бүтээдэг. Бид дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг түүхий эдийг нийлүүлдэг төдийгүй сүрчиг бүрт 100-аас 300 хүртэлх байгалийн ханд, тос болон бусад цэвэр, ямар ч хольцгүй орцыг нэмдэг. Ийм нарийн шилэгдсэн, баялаг бөгөөд дээд зэрэглэлийн найрлагатай тул манай сүрчигнүүд бүтэн өдрийн турш үнэрээ барьдаг бөгөөд түрхсэн хүнийхээ арьсанд уусаж үнэр нь илүү тодорч, улам баяждаг давуу талтай”.

Clive Christian брэндийн сүрчигнүүд яагаад дэлхийн хамгийн үнэтэй нь вэ? (фото 4)

Үүнээс гадна сүрчигнүүдийн савлагаа нь яг л урлагийн бүтээл мэт харагдах бөгөөд 1872 онд хатан хаан Виктория сүрчигнүүдийн савлагаанд титэм хэлбэрийн таглаа ашиглахыг албан ёсоор зөвшөөрч байсан агуу түүхтэй билээ. “Тэрхүү титэм нь Англи чанар, төгс хийцийн баталгаа ба энэ нь манай компанийн өнөөдрийг хүртэл баримталсаар ирсэн хамгийн гол хоёр үнэ цэнэ юм” хэмээн Виктория хэллээ.

Хатан хаан Виктория ийнхүү брэндэд титэм “олгосноор” уг брэндийн сүрчигнүүд дэлхийн хамгийн үнэ цэнэтэй орц найрлагаар хийгддэг, дээд зэрэглэлийн сүрчиг мөн гэдгийг дэлхийд харуулсан байдаг. Тэрбээр өөрт нь тусгайлан зориулж хийсэн “Crown Essence” сүрчгийг хэрэглэж ирсэн бол түүний бэр буюу Уэльсийн гүнж Александра “Crown Rose” сүрчигт дуртай байсан билээ. Эдгээр сүрчигнүүдийг шинэчилсэн хувилбарууд өнөөдөр ч Clive Christian брэндийн хамгийн үнэ цэнэтэй цуглуулгад багтсаар байна.

Clive Christian брэндийн сүрчигнүүд яагаад дэлхийн хамгийн үнэтэй нь вэ? (фото 7)
Clive Christian брэндийн сүрчигнүүд яагаад дэлхийн хамгийн үнэтэй нь вэ? (фото 5)

Холбоотой мэдээ