Иргэн Ч.Ганбаяр 21 аймгаар явган аялал хийхээр замдаа гарлаа

               
2022-03-18 0
Зургийн эх сурвалж: MPA

Өнөөдөр тохиож буй Монгол эр цэргийн өдрөөр Ч.Ганбаяр хэмээх иргэн дөрвөн жилийн хугацаанд бодож төлөвлөсөн ажил болох 6500 километр алхалт хийхээр болсон тухайгаа мэдээллээ.

Өдгөө 50 настай тэрбээр 21 аймгийг тойрон алхах бөгөөд аялалаа есдүгээр сар гэхэд дуусгана хэмээн таамаглаж байгаа аж. Үүргэвчиндээ эм, ус, хүнс, хувцас зэрэг өөрт хэрэгтэй зүйлсээ базаасан бөгаад багадаа 1 сая гаруй төргөрөөр аялахаар төлөвлөж байгаа гэнэ.

Харин түүний ээж Б.Олдохгүй хүүгийнхээ аян замд ерөөл хүсэж гаргаж өгөхөөр Сүхбаатарын талбайд иржээ. Монголынхоо ард түмнээс хүүтэйгээ тааралдвал туслаад явуулаарай хэмээн аминчлан захиж байв.

2022 оны гуравдугаар сарын 18. 50 настай иргэн Ч.Ганбаяр 6500 км-ийн алхалт хийж, 21 аймгийг тойрно. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Холбоотой мэдээ