Д.Сумъяабазар: Паркийн хашаанд ямар ч оффис, орон сууц барихгүй

               
2022-03-18 0
Зургийн эх сурвалж: MPA

Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийн хашааг нурааж, нийтийн эзэмшил, цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажлыг эхлүүлж байна.

Нийслэлийн Засаг дарга 2022 оныг “ИРГЭН ТӨВТЭЙ ЖИЛ” болгон зарласантай холбоотой нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийж байгаа юм.

Энэ үеэр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар:

“Хүүхдийн паркийн хашаанд ямар ч оффис, орон сууц барихгүй. Нийслэлд хийсэн ажлуудад сэтгэл дутах биш хөрөнгө мөнгө дутдаг байсан. Иргэдийн хяналт сайжирсан, ард түмэн харж байна. Бид энэ газрыг хамгаалах үүрэгтэй. Одоо хотын төвд барилга байшин барих нь амаргүй болсон шүү. Тиймээс иргэдийн саналыг асууж байж барих хэрэгтэй. Харин энэ жилээс төсвийг 30 дахин нэмэгдүүлсэн тул хариуцлагатай, гүйцэтгэх ажлын хяналттай явуулна. Дараа нь хууль хяналтын байгууллагад дуудагдахааргүй юм хийх ёстой” хэмээв.

Холбоотой мэдээ