Товчхон
               

“Нийт иргэдийн 20 хувь нь 0.7 га газраа өмчлөн аваад байна”

               
2022-03-18 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын хурлын хаврын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Иргэд 0.7 га газраа авч байгаа юу. Хэдэн хувьтай үргэлжилж байгаа вэ. Иргэн бүрт олгох 0.7 га газрыг авах гэхээр дэд бүтцээс тасарсан газар авбал ав гэж байна. Энэ газраа авахад маш хүндрэлтэй байна. Харин томоохон компаниуд Яармаг, Тэрэлжид 10 га, 50 га, 300 га талбайгаар нь аваад байна. Энэ талаар тодруулж байна.

Дараагийн асуудал бол иргэдийн нийтийн өмчийн газарт байс хийгээд нэг зүйл барьчихдаг асуудал байна. Энэ асуудалд хуулийн хариуцлагыг чангатгах, хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ” гэж асуулаа.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар “Өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 20 хувь газар өмчилж авсан байгаа. Дэд бүтэцгүй газар олгогдож байгаа талаар та хэлж байна. Иргэд маань бүрэн хамрагдаагүй байгаа учраас үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Сургууль, цэцэрлэгийн газраас газар авдаг байсныг цэгцэлж, нэгдсэн системд оруулж байгаа” гэв.

Холбоотой мэдээ