Мариуполь театр: Удахгүй аймшигтай зүйл болохыг бид мэдэрсэн

               
2022-03-18 0

Лхагва гарагт Украины олон зуун энгийн иргэд хорогдож байсан Мариуполь театрыг Оросын хүчин бөмбөгдсөн нь дэлхийн нийтийн дургүйцлыг хүргээд байна.

Украины эрх баригчдын мэдээлснээр халдлагыг тэсэж чадсан энгийн иргэдийг аврах үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Театр дотор байсан энгийн иргэдийн төлөөлөл болох 38 настай иргэн Кейт 17 настай хүүгийн хамтаар тус барилгад 10 хоног хоносон тухайгаа мэдээлсэн байна.

Тэрбээр, “Оросууд ямар ч анхааруулах дохио өгөөгүй. Удахгүй аймшигтай зүйл болохыг бид мэдэрч, зугтах ёстой гэсэн бодол төрсөн ч юу ч хийж чадаагүй. Театр дотор жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхэдтэй олон хүмүүс байсан. Намайг ирснээс хойш дөрвөн хоног бид хоол усны дутагдалд орсон. Украины цэргүүд ус хүнс болон наад захын хэрэгцээнүүд авчирч өгөөгүй бол тэсэхэд хэцүү байдалтай байсан. Хүнсний жаахан нөөцтэй болсон ч томчууд хүүхдүүдээ л хооллосон” хэмээн ярьжээ.

Тус театрын үүд болон хойд хэсгийн газарт ХҮҮХЭД гэж томоор бичиж анхааруулсан байсан ч Оросууд үлд хайхран бөмбөгдсөн тухай Украины засгийн газраас мэдээлсэн билээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ