Н.Алтанхуяг: Улаанбаатар хот гишгих газаргүй боллоо

               
2022-03-18 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын хурлын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Замбараагүй олгосон баахан газрууд байна. Газар олголт, газрын харилцаатай асуудлуудыг цаашид яах гэсэн багцаатай байгаа вэ. Үүнд тодорхой хариулт хэлнэ үү.

Мөн цахим систем үйлчилж байсан. Энэ дуусчихсан уу. Тавдугаар сарын 1-нээс өмнө газраа цахим системд бүртгүүлэхгүй бол хүчингүйд тооцно гэж байна. Төр өөрөө бүртгэчихээд байхад иргэн дахиж очиж бүртгүүлэх ямар шаардлага байна вэ. Улаанбаатар хот гишгих газаргүй боллоо. Дүнжингарав хавийн газрыг хураагаад авч болдоггүй юм уу” гэв.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар “Бид газрын багц хуулиараа шинэтгэлийг оруулж байгаа. Газар хэд хэдэн субъектээр олгогддог байсан. Бүх асуудлуудыг нэгдмэл болгож байгаа. Газар мэдээллийн нэгдсэн санд ордог болсон. Бүгд нэгдсэн нэг төлөвлөгөөнд орж байгаа” гэв.

Холбоотой мэдээ