Д.Ганбат: УИХ-ын гишүүд, дарга нар цэргийн алба хаадаггүй шүү

               
2022-03-18 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын хурлын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Нийт монголчууддаа Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе. Нэмж хэлэхэд УИХ-ын гишүүд, дарга нар хугацаат цэргийн алба хаадаггүй шүү. Төрийн албанд хугацаат цэргийн алба хаасан хүмүүсийг авдаг байх талаар анхаарч ажиллаарай.

Улаанбаатар хот урд хэсгээрээ бетонон ширэнгэ болсон. Хойгуураа хүн амьдрах аргагүй хөрс, агаарын бохирдолтой хот болсон. Улаанбаатарын 400 мянган өрхийг эрүүл орчинд амьдруулж, хот төлөвлөлтөө сайн хийж чадахгүй байна. ZIP code гэж бий. Шуудангийн харилцаа дэлхий дахинд их хөгжсөн. Манайд энэ хэзээ хөгжих вэ” гэв.

Холбоотой мэдээ