“E-Mongolia” зургадугаар сарын 1-ээс 3000 үйлчилгээг цахимжуулна

               
2022-03-18 0
Зургийн эх сурвалж: MPA

E-Mongolia” нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Өдөрлөгт ирсэн хүмүүст иргэний үнэмлэх, гадаад паспорт, нэр, түр данс, гарын үсэг болон нийгмийн халамжийн 31 үйлчилгээг үзүүлж байгаа юм.

“E-Mongolia” төслийг 2020 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 2 сая хэрэглэгчтэй болж, 650 төрийн үйлчилгээг цахимжуулсан байна.

Цахим үйлчилгээ авч буй иргэдийн 70 хувь нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн иргэд байдаг. Харин үлдсэн 30 хувь нь хөдөө орон нутгаас байдаг аж. Тиймээс аймаг, сумдад үйл ажиллагаагаа явуулах цахим үйлчилгээг таниулах зорилгоор Хөвсгөл, Булган аймгуудад сургалт хөтөлбөрүүдийг зохион байгуулж эхэлжээ. Одоогоор  8 аймагт 700 гаруй төрийн үйлчилгээг нэвтрүүлэх,  зургаан сарын 1 -ээс өмнө орон нутгийн 3000 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ