Замын-Үүд чиглэлд зорчигчийн галт тэрэг явж эхэлжээ

               
2022-03-18 0
Зургийн эх сурвалж: MPA

Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг өнөөдрөөс эхлэн явж байгаа тухай УБТЗ ХХН-ээс мэдээллээ.

Тодруулбал, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн №276-р галт тэрэг 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Улаанбаатараас 16:50 цагаас хөдөлж, Замын-Үүдэд 07:20 цагт очих юм байна.

Харин Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн №275-р галт тэрэг 2022 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Замын-Үүдээс 18:05 цагт хөдөлж, Улаанбаатарт 09:20 цагт ирэх хуваарьтай гэв. УОК-ын шийдвэрийг үндэслэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчигчийн галт тэрэг явуулахыг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс зогсоожээ.

Холбоотой мэдээ