
Алга болсон хоёр хүүг сарын дараа Амазоны ширэнгэн ойгоос олжээ.
Тодруулбал, найман настай Глауко болон зургаан настай , Глейсон Феррейра нар хоёрдугаар сарын 18-нд Маникоре хотын ойролцоох ширэнгэн ойд жижиг шувуу барих гэж хөөсөөр байгаад төөрсөн байна. Үүнээс нэг сарын дараа нутгийн мод бэлтгэгч хүүхдүүдийг олж, цагдаад хүлээлгэн өгчээ.
Хөвгүүд олон хоног хоол ундгүй ширэнгэн ойд төөрсөн тул шим тэжээлийн дутагдалд орж, эмчлүүлэх шаардлагатай болсон гэнэ. Хөвгүүдийг алга болсны дараа олон зуун оршин суугчид долоо хоногийн хайсан боловч үр дүнд хүрээгүй байна. Амазоны ойд борооны улирал эхлэсэн тул зам харгүй нь энгийн үеийнхээсээ хэд дахин хэцүү болсон байжээ.
Хүүхдүүд төөрснөөсөө хойш ойгоос юу ч идэлгүй, борооны ус ууж байсан тухайгаа хуваалцсан байна. Мод бэлтгэгч тэднийг олоход ямар ч тамир тэнхээгүй газар хэвтэж байсан бөгөөд нэг нь тусламж дуудан чулуугаар мод цохиж байжээ. Мөн хөвгүүдийн гар хөлийн арьс бага зэрэг зулгарсан боловч азаар араатан амьтантай тааралдаагүй гэнэ.
Эх сурвалж: BBC

0 cэтгэгдэлтэй