
Зургийн эх сурвалж: MPA
Хөвсгөл аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа учраас өрхийн Эрүүл мэндийн төвүүд амралтын өдрүүдэд 12-18 цагийн хооронд ажиллана.
Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт 90-ээд хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа тул 70 орчим ор нэмэлтээр дэлгэжээ. Тус эмнэлэгт хүүхдийн үзлэгийн тусгай өрөөг гарган үзлэг хийж, мэдээлэл, зөвлөгөө давхар өгч байна. Эцэг эхчүүд бага насны хүүхэд нь ханиалгаж томуугийн шинж тэмдэг илэрсэн үед олон хүүхдийн бөөгнөрөл үүссэн Нэгдсэн эмнэлэгт ирэхгүй Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах хэрэгтэйг зөвлөж байлаа. Мөн Мөрөн сумын хэмжээнд нярай буюу 2 нас хүртэлх хүүхдийг нь гэрээр нь очиж үзэх арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгааг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын Тархвар судлал хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийсайхан онцолж байлаа.

0 cэтгэгдэлтэй