
Зургийн эх сурвалж: MPA
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинжилгээ өгсөн 85 хүнээс халдвар илэрчээ. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд 42 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 43 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 141
- Хүндэвтэр – 393
- Хүнд – 72
- Маш хүнд – 15 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 1994 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 621 иргэн байна.


0 cэтгэгдэлтэй