Товчхон
               

Зорчигч тээврийн автобус суудлын машин мөргөж, хүний амь хохироолоо

               
2022-03-19 0

Өнөөдөр 09:20 цагт “Хөсөг Трейд” ХХК руу явах замд Хьюндай Аэро Сити маркийн зорчигч тээврийн автобус Тоёота Камри маркийн машины араас мөргөж улмаар эсрэг урсгалд орон Хьюндай Старекс маркийн машиныг мөргөсөн ноцтой осол гарчээ.

Ослын улмаас нэг хүн газар дээрээ нас барсан байна. Автобусны жолоочийн хувьд согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан бөгөөд тоормос ажиллагаагүй болсон гэж мэдүүлжээ. Ослын газарт цагдаагийн байгууллагаас үзлэг хийж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

О

Эх сурвалж: ЦЕГ

Иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ