Маргааш коронавирусийн эсрэг дархлаажуулалтын цэгүүд амарна

               
2022-03-19 0
Зургийн эх сурвалж: MPA

Өнөөдөр/2022.03.19/ Улаанбаатар хотод суурин 26 цэгт 26 багийн 103 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж, коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллах бөгөөд маргааш буюу Ням гарагт/2022.03.20/ амарна.

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1, II тунд 12, III тунд 95, IV тунд 87, нийт 195 иргэнийг дархлаажуулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.4 хувьд хүрчээ.

Зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,749 (77.3 хувь), 16-17 насны 27,089 (79.9 хувь) хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг:Зураг1
Зураг2
Зураг3
Зураг4
Зураг5
Зураг6

Зураг

Холбоотой мэдээ