Махны үнэ 360-600 төгрөгөөр буурчээ

               
2022-03-19 0
Зургийн эх сурвалж: MPA

Жил жилийн хавар махны үнэ тэнгэрт хадаж, мах “магнаг” болдог. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс ч  илүүтэй хөөрөгдөл, үүсэв. Тэгвэл нийслэлийн Статистикийн газрын мэдээлснээр үхэр, хонины ястай махны үнэ 360-600 төгрөгөөр буурчээ. Тодруулбал, энэ долоо хоногт хонины ястай мах нэг килограмм /кг/  нь дунджаар 12310 төгрөг, үхрийн ястай мах 13847 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 696  төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 37 төгрөгөөр, хонины ястай махны үнэ 360 төгрөгөөр, хонины цул махны үнэ 584 төгрөгөөр тус, тус буурчээ.

Холбоотой мэдээ