Товчхон
               

Замын-Үүдэд 1.5 тэрбум төгрөгийн өртгөөр хийгдсэн эрүүл мэндийг дэмжих төв нээгдлээ

               
2022-03-19 0

ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг нээжээ. Уг төв нь ходоод, гэдэсний уян дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, суурин болон зөөврийн хэт авиан оношилгооны аппарат (эхо), зүрх судас, мэдрэл, нүд, чих, хамар, хоолойн үзлэгийн иж бүрдэл тоног төхөөрөмжүүд, ясны сийрэгжилт тодорхойлох аппарат, суурин рентген оношилгооны аппарат, компьютерт томограф зэрэг хамгийн сүүлийн үеийн техник, технологи бүхий багаж хэрэгслээр тоноглогдсон байна.

“Эрүүл мэндийн дэмжих төв” нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох, хувь хүн, байгууллага хамт олны урьдчилан сэргийлэх багц үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Ингэснээр аливаа өвчлөлийг эрт илрүүлэх бүрэн боломжтой болж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ