Буудлага спортын улсын өсвөрийн аваргууд тодорлоо

               
2022-03-20 0

Макс группийн  30 жилийн ойн нэрэмжит өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2022.03.16-19-нд Техник спортын төвд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгаруулав.

Тэмцээнд хөдөө орон нутаг, салбар клубуудын 80 гаруй тамирчид, 13 байгууллага оролцлоо. Макс групп Монголын буудлага спортын холбоотой 8 жилийн хугацаанд хамтран “Макс Трофи” тэмцээнийг зохион байгуулж, 1000 гаруй тамирчид шагналт байранд шалгарч байжээ.

Энэхүү түүхт 30 жилийн ойн хүрээнд МБСХ-той хамтын ажиллагаагаа сэргээж өсвөрийн улсын аварга шалгаруулах буудлагын тэмцээнийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Макс группийн хамт олонд Монголын нийт буудлага спортын хамт олноос гүн талархалаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ