Баян-Өлгий:“Хоггүй Өлгий биднээс эхэлнэ” зөвлөгөөн зохион байгууллаа

               
2022-03-20 0

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 144 дүгээр захирамжаар “Цэвэр орчин – хоггүй Өлгий” аяныг энэ сарын 7-ны өдрөөс аймгийн хэмжээнд 14 хоногийн хугацаагаар өрнүүлж байгаа.

Тус аяны хүрээнд “Хоггүй Өлгий биднээс эхэлнэ” анхдугаар зөвлөгөөнийг энэ сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, хэлтэс, агентлагийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнөөр иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хог хаяхгүй байх дадал төлөвшүүлэх, үүсмэл болон хур хог хаягдлын цэгийг устгах, дахин хог хаягдлын цэг үүсгэхгүй байх талаар санал солилцлоо.

Мөн дээрх аянд идэвхтэй оролцож, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн 13 өрхийг “Соёлч өрх”-өөр өргөмжлөн шагнал гардууллаа.  

Холбоотой мэдээ