НӨАТ: Гурван саяын 3 азтан тодорчээ

               
2022-03-21 0

НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирлоор гурван сая төгрөгийн 3 азтан тодорлоо. Энэ удаагийн тохиролд энэ оны хоёрдугаар сарын 1-28-ны хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 30.2 сая баримтыг хамруулснаас:

-3 сая төгрөгийн 3,

-1.5 сая төгргийн 21,

-500 мянган төгрөгийн 294,

-100 мянган төгрөгийн 2740,

-30 мянган төгрөгийн 27.275 баримт тохиролд таарав.

Энэ удаа зарлаад байсан 20 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 18645636 байсан талаар Татварын ерөнхий газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ