Товчхон
               

Турк улс Ази, Европ тивүүдийг холбосон дөрөв дэх гүүрээ нээв

               
2022-03-21 0

Гуравдугаар сарын 18-нд Турк улс Ази, Европ тивүүдийг холбосон аварга том гүүрийг нээжээ. Энэхүү гүүр нь ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы засаглалын үед хэрэгжиж буй дэд бүтцийн хэд хэдэн том төслүүдийн нэг юм.

Дарданеллын хоолой дээгүүр тавьсан уг гүүрийг бүтээн байгуулахад Турк, Өмнөд Солонгосын компаниуд хамтран ажиллаж, нийт 2.5 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Дүүжин гүүрний зэргэлдээ хоёр цамхгийн хоорондох зай нь 2,023 метр урт ба ийм урт холбоостой дүүжин гүүр дэлхийд өөр байхгүй юм. 2023 онд тохиох Бүгд Найрамдах Турк улс үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг бэлэгдэж ийм урттай байгуулжээ.

Дарданеллын дүүжин гүүрний төсөл 2017 оны гуравдугаар сард эхэлж, 5,000 гаруй ажилчин бүтээн байгуулалтад нь оролцсон юм. Гүүрний цамхгуудын өндөр 318 метр, гүүрний нийт урт 4.6 км гэнэ.

Гүүр нээгдэхээс өмнө Анатоли, Галлиполийн хойгуудыг хооронд зорчихдоо татлагат онгоцоор нэг цаг аялдаг байжээ. Хүлээх хугацааг нь нэмбэл ийм аялал нийтдээ таван цаг үргэлжилдэг байсан гэнэ. Харин одоо автомашинтай хүн 200 лир ( $13.5) төлөөд зургаан минутын дотор хоёр эргийн хооронд зорчдог болж байна.

Холбоотой мэдээ