Буг дарах, газрын ам бооход сайн өдөр

               
2022-03-21 0
Зургийн эх сурвалж: MPA

Өнөөдөр аргын тооллын гуравдугаар сарын 21. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн хаврын дунд харагчин туулай сарын 18. Сумъяа гараг. Салхины эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин тахиа өдөр.

Өдрийн наран 6 цаг 54 минутад мандан, 19 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ