
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл ерөнхийлөгчийн ордныг Хөх ордноос Сөүл хотын Ёнсан дүүрэг дэх Үндэсний батлан хамгаалах яамны байр руу шилжүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Юн Сок Ёл тавдугаар сарын 10-нд Хөх ордныг олон нийтэд нээлттэй болгоно гэж мэдэгдсэн. Юн Сок Ёл болон түүний баг аюулгүй байдлын асуудал, олон нийтэд ойр байх зэргийг бодолцсоны улмаас Үндэсний батлан хамгаалах яамны том давхар байрыг Ерөнхийлөгчийн ордон болгохоор сонгосон байна.

0 cэтгэгдэлтэй