“Хоггүй Хан-Уул 2022” аян зохион байгууллаа

               
2022-03-21 0

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд “Хоггүй Хан-Уул 2022” аян дүүргийн нутаг дэвсгэрт (2022.03.20) -ны өдөр Ням гарагт зохион байгуулагдаж, нийтийн эзэмшлийн гудамж талбай, голын ай сав газрын 2,500,800 мкв талбайд их цэвэрлэгээ хийж, 420 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн байна.

“Хоггүй Хан-Уул 2022” аян энэ жил “Цэвэр орчин-Эко дүүрэг” уриан дор “Дэлхийн усны өдөр”-ийг угтан зохион байгуулж, дүүргийн 500 гаруй төрийн албан хаагчид, хороо, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, төрийн өмчийн Ерөнхий боловсролын 18 сургууль, 29 цэцэрлэг, 210 СӨХ, 812 аж ахуйн нэгж байгууллагуудын 5102 ажилчин, албан хаагч, иргэд хамтран их цэвэрлэгээ хийж, 420 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Эко дүүрэг-Эрүүл орчинг хамтдаа бүрдүүлцгээе

2545

Холбоотой мэдээ