Товчхон
               

Өнөөдөр олон улсын ойн өдөр

               
2022-03-21 0

НҮБ-аас ойн ач холбогдлыг олон нийтэд танин мэдүүлэх, ойд анхаарлыг хандуулах зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын 21-нийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг 2012 онд гаргасан билээ.

Энэ өдөрт зориулан БОАЖЯ-аас сарын хугацаанд төлөвлөсөн ажлууд их, дээд сургуулиудын оюутнуудын ЭШ-ний хурлаар өнөөдөр эхэлнэ.

НҮБ-аас гаргасан тоон мэдээгээр дэлхийн 1 тэрбум 600 сая хүн, тэдний дотор уугуул нутгийн 2 мянга гаруй овог, аймаг ой модонд түшиглэн амь амьжиргаагаа залгуулж байна.

Мөн хуурай газрын нийт амьтан ургамал, шавжийн 80 гаруй хувь нь ойд нутагшдаг гэх тооцоо бий.

Холбоотой мэдээ