
Гол онцлох:
Мод үржүүлэгчдийг төрөөс дэмжвэл тэрбум мод ургуулах боломжтой гэж Монгол Улсын зөвлөх агрономич, ойн инженер, “Ногоон харш” компанийн захирал Ц.Баяр ярьжээ. Тус компани 1997 оноос “Цэцэрлэгжүүлэх хоршоо” нэрээр анхны орчны тохижилт, цэцэрлэгжүүлэх ажлыг бүрнээр нь хийж үйл ажиллагаагаа хэлэсэн байна. 2009 оноос “Ногоон харш” ХХК болон өргөжиж 53 нэр төрлийн, 83 зүйлийн мод үржүүлж байна. Арван төрлийн жимсний 24 сорт, 10 төрлийн хүнсний ногоо тариалдаг аж. Ц.Баяр инженерийн нөр их хөдөлмөрийн талаарх сурвалжилгыг тус сонин гол онцлох болгон нийтэлжээ.
Дэд онцлох:
Харин дэд онцлохоор Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төвийн захирал, доктор, академич А.Бакейн ярилцлагыг нийтэлжээ. Тэрбээр Монгол Улсын хөгжлийн дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодого”-ын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын асуудлыг хөндөн ярилцсан байна. А.Бакей: Асуудлаа эрэмбэлээд санхүүгийн хязгаарлагдмал нөөцөө хамгийн хэрэгцээтэй зүйлдээ зарцуулах хэрэгтэй гэжээ.
Ингээд тус сонинд нийтлэгдсэн бусад мэдээлэл, ярилцлагуудыг жагсаая:
- Л.Амаржаргал: С.Буяннэмэхийг 1937 онд хэлмэгдсэний дараа “Монгол хүү” киноноос дүрсийг нь хассан гэх ярилцлага,
- Насанд хүрээгүй 390 мянган иргэн газраа өмчилж авсан байна гэж УИХ-ын чуулганаас тойм бэлдсэн байна.
- Дэлхийн мэдээллийн хэсэгт “Оросын цэргүүд Мариуполь хотыг эзэлжээ” гэх өгүүлэл,
- Төгсгөлийн нүүрт “Бидний дотор орших бурханлиг дүрийг бүтээлдээ дүрсэлдэг” гэж Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, СТА, уран бүтээлч Д.Соёлмаагийн бичил хөрөг нийтлэгджээ.

0 cэтгэгдэлтэй