Төрийн хяналт шалгалтыг зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

               
2022-03-21 0
Зургийн эх сурвалж: MPA

Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард төрийн хяналт шалгалтыг гурван жилээр зогсоох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх талаар мэдэгдсэн. УИХ-ын чуулганы ирэх Пүрэв гариг /2022.03.24/-ийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, хуулийн үйлчлэл гурван жилийн хугацаанд буюу 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжинэ. Төрийн хяналт шалгалтын улмаас хүнд суртал нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд дарамт учирч байна гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байгаа нь олон удаагийн судалгаа, тэдгээрээс гарсан дүгнэлтэд дурдагдсан байдаг.

Тухайлбал, 2020 оны байдлаар бизнесийн салбарын ажилтнуудын тоо 50 хувь буурсан бөгөөд бусад хүчин зүйлс нөхцөл байдлыг улам дордуулсныг дараах байдлаар хариулжээ.

Авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал бизнест хамгийн их тээг болж байгааг мөн санал нэгтэй хэлж, эдийн засаг, засаглал, хууль эрх зүйн орчин хамгийн муу үнэлэгджээ.

Холбоотой мэдээ