Газар хөдлөлтийн улмаас гэртээ гацсан эрэгтэйг 36 цагийн дараа аварчээ

               
2022-03-21 0

Японы зүүн хойд хэсэгт болсон 7.4 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас гэрээсээ гарч чадалгүй гацсан 80 гаруй настай иргэнийг аварчээ.

Ачааллын улмаас түүнийг гацсанаас 36 цагийн дараа илрүүлж аварсан гэнэ. Тэрбээр шөнө 23:36 цагийн үед болсон газар хөдлөлтийн улмаас унаж, хөдөлж чадахгүй болсон байжээ. Түүнийг аврах үед эрүүл ухаантай байсан бөгөөд ноцтой гэмтэл аваагүй аж. Гэрийн хаалга нь түгжээтэй байсан тул аврагч нар цонхоор нь орсон тухайгаа мэдээлсэн байна.

Man in his 80s rescued 36 hours after quake in northeast Japan
Японы зүүн хойд хэсэгт орших Мияги муж дахь Киодо Ньюс агентлагийн Сэндай товчоо 2022 оны 3-р сарын 16-ны орой тус бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болсны дараа авсан зураг. (Kyodo news)

Эх сурвалж: Kyodo news

Холбоотой мэдээ