Жо Байден баасан гарагт Польшийг зорино

               
2022-03-21 0

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НАТО-гийн холбоотон орнууд, G7 болон Европын холбооны удирдагчидтай Бельгийн Брюссельд уулзсаны дараа баасан гарагт Польшийн Варшав хотод очно гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ.

Байден Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай хоёр талын уулзалт хийх юм.

Жен Псаки “Ерөнхийлөгч АНУ-ын холбоотнууд болон түншүүдийн хамт ОХУ-ын Украины эсрэг үндэслэлгүй дайн үүсгэсэн хүмүүнлэгийн болон хүний ​​эрхийг зөрчсөн үйлдэлд хэрхэн хариу арга хэмжээ авах тухай ярилцана” хэмээн мэдээлсэн байна.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ