
Шанхайн “Disneyland”-ийн захиргаа сүүлийн үед халдварын шинж тэмдэггүй тээгчдийн тоо хурдацтай нэмэгдэж, хотын халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан гуравдугаар сарын 21-нээс амралт зугаалгын уг паркийг түр хугацаагаар хааж байгаагаа “WeChat” хуудсандаа мэдэгджээ.
Үйл ажиллагаагаа дахин эхлүүлэх хугацааг паркийн удирдлага мэдэгдэлдээ тодорхой дурдаагүй бөгөөд “COVID-19”-ийн тархалтын нөхцөл байдалд мониторинг хийх шаардлага байгаатай холбон тайлбарлажээ.
Өнгөрсөн долоо хоногт Шанхайд халдварын шинж тэмдэггүй 1600 гаруй, шинж тэмдэгтэй хэдэн арван тохиолдол илэрсэн байна. Уг парк коронавирусний халдварын тархалтын улмаас өмнө нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хэд хоногоор үйл ажиллагаагаа зогсоож байсан юм.

0 cэтгэгдэлтэй