Д.Ганбат: Хяналт шалгалтын түр хороо байгуулна

               
2022-03-21 0

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг АН-ын бүлгийн дарга Д.Ганбат танилцууллаа.

Тэрбээр “УИХ дахь цөөнхийн бүлэг хангалттай хэмжээнд ажиллахгүй байгаа талаар иргэдийн шүүмжлэл бий. Хяналт шалгалтын хуулиар ард түмэн парламентэд хяналтаа тавих боломж тодорхой хэмжээнд нээгдсэн. Хаврын чуулганаар анхны хяналтын түр хороог байгуулах саналыг миний бие гаргасан. Зургаан гишүүн нэгдээд байна. Нийт 19 гишүүн буюу нийт гишүүдийн 3/1 дэмжвэл Хяналт шалгалтын түр хороог байгуулах боломжтой. Энэ хороог цөөнхий төлөөлөл удирдаж болох юм байна.

Хөгжлийн банкны асуудал хүн бүрийн анхаарлын төвд байна. Хөгжлийн банктай холбоотойгоор АН УИХ болон Засгийн газарт тодорхой мэдэгдэл өгсөн. Үүнээс гадна энэ банк байгуулагдсан цагаасаа эхлэн хуулийнхаа дагуу ажиллаагүй байна. Дөрвөн удаа шалгалт явуулахад бүгд нууцын зэрэглэлтэй байжээ. Дараа жилээс 800 сая ам.доллар төлөх шаардлага үүсээд байгаа. Засгийн газар хангалттай сайн ажиллахгүй байна” гэв.

Холбоотой мэдээ